Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-11-15
Тогтоолын дугаар 476
Хэргийн индекс 014/2013/0304/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Мөнхбайгалийн Мөнхтөр
Зүйл заалт 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ш.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 747 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...танхайн сэдэлтээр...” гэснийг хасч,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнхтөрийг 5 /тав/ жил 01 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн “...хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх...” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     С.НЯМЖАВ         

                          ШҮҮГЧ                                                                                Б.БАТЦЭРЭН



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.