Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-12-11
Тогтоолын дугаар 511
Хэргийн индекс 231/2013/0095/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч П.Баярмөнх
Зүйл заалт 091.2.3 - өс хонзонгоор хүнийг санаатай алах
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч оролцоогүй
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1/89 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баярмөнхийн эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.” гэснийг хүчингүй болгож, уг мотоциклийг П.Баярмөнхөд буцаан олгосугай.

2. Тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “...эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээл 1 ширхэг, майк 1 ширхэг, цамц 1 ширхэг, футболка 1 ширхэг...” гэснийг “...эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээл 1 ширхэг, майк 1 ширхэг, цамц 1 ширхэг, футболка 1 ширхэг, эвхдэг хутга 1 ширхэг...” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалт болон Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  

                                           ДАРГАЛАГЧ,

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   С.НЯМЖАВ

                                            ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2013.09.12 1/89 Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх Хумбаагийн Отгонжаргал П.Баярмөнх 091.2.3, 091.2.12
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2013.10.15 53 Өвөрхангай аймгийн шүүх Лоолгойн Нямдорж П.Баярмөнх 091.2.3, 091.2.12