Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-12-04
Тогтоолын дугаар 502
Хэргийн индекс 191/2013/0026/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч У.Бямбадорж, М.Хоролжав
Зүйл заалт 148.3. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Д.Сэрдамба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 26А дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Ухнаагийн Бямбадоржийн хувьд ногдох 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ухнаагийн Бямбадоржийн хувьд ногдох 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...ялтан У.Бямбадоржид оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг...” гэснийг “...ялтан У.Бямбадоржид оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт болон Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч З.Уранцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                             С.НЯМЖАВ

                              ШҮҮГЧ                                                                                               Б.БАТЦЭРЭН



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.