Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-06-14
Тогтоолын дугаар 307
Хэргийн индекс 141/2013/0032/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч П.Гансүх, П.Энхбаатар, Н.Үйтүмэн, Н.Баясгалан, Л.Бямбатөмөр
Зүйл заалт 125.2. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах
126.2.4. - насанд хүрээгүй хүнийг;
145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар магадлалд дараахь өөрчлөлтийг тус тус оруулсугай.

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Бямбатөмөрийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай” гэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...мөн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар шүүгдэгч Л.Бямбатөмөрт оногдуулсан 14 жил 1 хоногийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус  тус эдлүүлсүгэй” гэснийг “...мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямбатөмөрт оногдуулсан 14 жил 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус  тус эдлүүлсүгэй” гэж, 6 дахь заалтад “...П.Гансүхийн цагдан хоригдсон 122 хоног, шүүгдэгч П.Энхбаатарын цагдан хоригдсон 122 хоног, шүүгдэгч Л.Бямбатөмөрийн цагдан хоригдсон 69 хоног, шүүгдэгч Н.Баясгалангийн цагдан хоригдсон 22 хоног, шүүгдэгч Н.Үйтүмэнгийн цагдан хоригдсон 22 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай” гэснийг “П.Гансүхийн цагдан хоригдсон 123 хоног, шүүгдэгч П.Энхбаатарын цагдан хоригдсон 123 хоног, шүүгдэгч Л.Бямбатөмөрийн цагдан хоригдсон 70 хоног, шүүгдэгч Н.Баясгалангийн цагдан хоригдсон 23 хоног, шүүгдэгч Н.Үйтүмэнгийн цагдан хоригдсон 23 хоногийг ялтан тус бүрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Н.Баясгалан, Н.Үйтүмэн нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, ялтан П.Энхбаатар, Н.Баясгалан, Н.Үйтүмэн нарын өмгөөлөгч Ц.Дагиймаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.