Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-05-03
Тогтоолын дугаар 210
Хэргийн индекс 016/2012/0585/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Тогтохын Уранцэцэг
Шүүгдэгч Ч.Ганболд, Б.Батдэлгэр, Д.Даваадорж, Ч.Мөнхтуяа, Ч.Цэндсүрэн, Ц.Болдбаатар
Зүйл заалт 091.1. - Хүнийг санаатай алах
247.1. - Гэмт хэргийг нуун далдлах
254.2. - Худал мэдүүлэг өгөх
Улсын яллагч А.Оюундэлгэр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 99 дүгээр магадлалд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсугай.

 

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 468
дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Прокуророос шүүгдэгч Б.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.

- Тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 9, 10 дахь заалтуудаас Б.Батдэлгэрийг гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан, дэглэм тогтоосон, тэнссэн, таслан сэргийлэх арга хэмжээ авсан  заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Ч.Ганболдын өмгөөлөгч М.Хувцагаан, С.Батжаргал, хохирогчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                              

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          С.НЯМЖАВ

 

ШҮҮГЧ                                                                       Т.УРАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.