Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-04-10
Тогтоолын дугаар 166
Хэргийн индекс 201/2012/0044/Э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Тогтохын Уранцэцэг
Шүүгдэгч Я.Пүрэвдорж
Зүйл заалт 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч А.Дулмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

1. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Пүрэвдоржид 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 10 /арав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                              

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          С.НЯМЖАВ

 

ШҮҮГЧ                                                                       Т.УРАНЦЭЦЭГ

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.