Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-10-04
Тогтоолын дугаар 408
Хэргийн индекс 312/2013/0010/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.Базарханд
Зүйл заалт 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
Улсын яллагч Д.Эрдэнэцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3.-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Базархандад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, Сум дундын Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Базархандад авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         С.НЯМЖАВ

                             ШҮҮГЧ                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.