Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-09-04
Тогтоолын дугаар 334
Хэргийн индекс 017/2013/0000/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Отгонзаяа
Зүйл заалт 181.3. - Танхайрах
Улсын яллагч А.Дулмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 350 дугаар зүйлийн 350.1.4-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 69А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 394 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Отгонзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.