Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-05-01
Тогтоолын дугаар 200
Хэргийн индекс 016/2012/0340/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Г.Батдулам
Зүйл заалт 091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 483 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

А) Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар 20 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар 18 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалыг бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч М.Хувцагаан, Р.Чинбаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          С.НЯМЖАВ

                                         ШҮҮГЧ                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2012.12.11 483 Сүхбаатар дүүргийн шүүх Сүхээгийн Оюунчимэг Г.Батдулам 091.2.12, 091.2.15