Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2012-12-19
Тогтоолын дугаар 834
Хэргийн индекс 121/2012/0063/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батбуянгийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч А.Базархан, Е.Салдат, Б.Мереке
Зүйл заалт 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Нарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Шийтгэх тогтоол, магадлалд дараах өөрчлөлт оруулсугай.

А. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар А.Базарханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Ермекийн Салдат, Байытханы Мереке нарыг 260 цагийн албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй” гэж,

В. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Е.Салдатад урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Мерекед урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Х.Зулхашийн гаргасан гомдлоос “гэмт хэргийг зохион байгуулагч а/д Н.Досжанд хариуцлага тооцуулах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          С.НЯМЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                      Б.БАТ-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2012.08.16 068 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх Халамханы Мейрамбек А.Базархан, Е.Салдат, Б.Мереке 099.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2012.10.16 042 Баян-Өлгий аймгийн шүүх Солтанмуратын Өмирбек А.Базархан, Е.Салдат, Б.Мереке 099.2.