Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2012-11-20
Тогтоолын дугаар 708
Хэргийн индекс 015/2012/0328/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Магван
Зүйл заалт 181.3. - Танхайрах
Улсын яллагч Д.Сэрдамба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 678 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

А) Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.-д зааснаар Дамдинсүрэнгийн Магваныг 6 жил 8 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг ”Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1.-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.-т зааснаар Дамдинсүрэнгийн Магваныг 3 жил 4 сар 1 хоног хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн хяналтын гомдлоос “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. болгож өгнө үү.” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         С.НЯМЖАВ

                             ШҮҮГЧ                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2012.07.04 331 Сонгинохайрхан дүүргийн шүүх Үржинбадамын Түмэнжаргал Д.Магван 181.3.