Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2012-10-12
Тогтоолын дугаар 555
Хэргийн индекс 014/2012/0153/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч П.Алтанхуяг, М.Эрдэнэбаяр, Т.Билгүүн
Зүйл заалт 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Б.Гипэлмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.  Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 171/А  дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 550 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.Билгүүн нарт холбогдох эрүүгийн 21129657 дугаар хэрэгт энэ тогтоолын дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол П.Алтанхуяг, М.Эрдэнэбаяр, Т.Билгүүн нарт урьд авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Ялтан Т.Билгүүний өмгөөлөгч А.Чимэдцогзолын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг энэ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүйг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          С.НЯМЖАВ

                                   ШҮҮГЧ                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.