Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2012-06-20
Тогтоолын дугаар 399
Хэргийн индекс 017/2012/0096/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч А.Хонгорзул
Зүйл заалт 181.3. - Танхайрах
Улсын яллагч Ж.Айжуу
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 336 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

А) Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар А.Хонгорзулыг 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан  мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар А.Хонгорзулыг 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаана уу” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        С.НЯМЖАВ

                             ШҮҮГЧ                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2012.03.13 96 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат А.Хонгорзул 181.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2012.05.01 336 Нийслэлийн шүүх Гүррагчаагийн Алтанчимэг А.Хонгорзул 181.3.