Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2011-11-07
Тогтоолын дугаар 525
Хэргийн индекс 016/2011/0183/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дуламын Пунцаг
Шүүгдэгч Ш.Айдос, Ч.Алтанхуяг, Х.Тамир
Зүйл заалт 148.2. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
233.1. - Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах
Улсын яллагч Ш.Наранчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 604 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

            А/ Шүүгдэгч Ч.Алтанхуяг, Х.Тамир нарт холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

Б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Ч.Алтанхуяг, Х.Тамир нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг  залилан мэхэлж авсан” гэснийг;

Мөн хэсгийн 4 дэх заалтын “Шүүгдэгч Ч.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг баримтлан мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч Х.Тамирыг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг баримтлан мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг;

Магадлалын тогтоох хэсгийн “1-Б”-гийн “Ч.Алтанхуяг, Х.Тамир нарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

 

            2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.07.22 262 Сүхбаатар дүүргийн шүүх Мөнхбаярын Алдар Ш.Айдос, Ч.Алтанхуяг, Х.Тамир 148.2., 233.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.09.06 604 Нийслэлийн шүүх Хуушааны Эрдэнэсувд Ш.Айдос, Ч.Алтанхуяг, Х.Тамир 148.2., 233.1.