Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2011-05-18
Тогтоолын дугаар 238
Хэргийн индекс 015/2011/0044/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дуламын Пунцаг
Шүүгдэгч Л.Даваадорж
Зүйл заалт 125.2. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах
126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 204 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

2. “Прокуророос Л.Даваадоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн дус хүслээ ёс бусаар хангасан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийхийг завдсан”, 2 дэх заалтын “...125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 8 жилийн хугацаатай хорих ялаар, ... мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3., 60 дугаар зүйлийн 60.3. дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар тус тус” гэснийг, 3 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосугай.

 

4. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “126 дугаар зүйлийн 126.3. дахь хэсэгт зааснаар 20 жил” гэснийг “126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жил 1 сар” гэж өөрчлөн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.01.20 051 Сонгинохайрхан дүүргийн шүүх Дамдины Ганзориг Л.Даваадорж 125.2., 126.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.03.24 204 Нийслэлийн шүүх Батаагийн Батцэрэн Л.Даваадорж 125.2., 126.3.