Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2011-10-05
Тогтоолын дугаар 421
Хэргийн индекс 015/2011/0131/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дуламын Пунцаг
Шүүгдэгч Б.Гантулга, Д.Өлзийбат
Зүйл заалт 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Д.Нарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 415 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

А/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Д.Өлзийбатыг бага насны, өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг тус тус тоогтоосугай” гэснийг “Шүүгдэгч Д.Өлзийбатыг бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

Б/ Мөн хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар Д.Өлзийбатыг 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар Д.Өлзийбатыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

В/ Мөн хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.Өлзийбатад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар Д.Өлзийбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.04.19 156 Сонгинохайрхан дүүргийн шүүх Хайдавын Алтанцэцэг Б.Гантулга, Д.Өлзийбат 126.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.06.09 415 Нийслэлийн шүүх Лувсаншаравын Даваасүрэн Б.Гантулга, Д.Өлзийбат 126.3.