Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2011-06-15
Тогтоолын дугаар 297
Хэргийн индекс 018/2011/0059/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дуламын Пунцаг
Шүүгдэгч О.Оюундалай
Зүйл заалт 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
Улсын яллагч М.Долгоржав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

А/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Шар Хашиха овгийн Отгонбаярын Оюундалайг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Шар Хашиха овогт Отгонбаярын Оюундалайг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

Б/ Мөн хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Отгонбаярын Оюундалайг 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Отгонбаярын Оюундалайг 12 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

В/ Мөн хэсгийн 3 дахь заалтын “О.Оюундалайд оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг” гэснийг “О.Оюундалайд оногдуулсан 12 жил 6 сар хорих ялыг” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын хяналтын гомдлын “шүүх хохирлыг буруу шийдвэрлэсэн, хэргийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлээр зүйлчилж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.01.24 059 Чингэлтэй дүүргийн шүүх Дашнямын Цогтсайхан О.Оюундалай 091.2.2
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.04.12 255 Нийслэлийн шүүх Цэдэнноровын Тогоохүү О.Оюундалай 091.2.2