Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2011-05-11
Тогтоолын дугаар 217
Хэргийн индекс 161/2011/0008/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дуламын Пунцаг
Шүүгдэгч Мажигсүрэнгийн Сүх-Очир
Зүйл заалт 080.1. - Тагнуул хийх
215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ц.Сэлэнгэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1 дүгээр магадлалд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсугай.

А/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч М.Сүх-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Д.Сосорбурамын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч М.Сүх-Очирыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас Д.Сосорбурамын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

Б/ Мөн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар М.Сүх-Очирт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэн, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлт оруулсугай.

 

            2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. М.Сүх-Очирыг нэн даруй сулласугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.02.25 10 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүх Одцэрэнгийн Однямаа Мажигсүрэнгийн Сүх-Очир 215.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.03.30 10 Говьсүмбэр аймгийн шүүх Батжаргалын Батзориг Мажигсүрэнгийн Сүх-Очир 080.1., 215.3.