Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2011-11-02
Тогтоолын дугаар 566
Хэргийн индекс 181/2011/0051/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дуламын Пунцаг
Шүүгдэгч Пунцагсүрэнгийн Хурганшагай, Аюурзанын Баярцэцэг
Зүйл заалт 091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
254.2. - Худал мэдүүлэг өгөх
Улсын яллагч Ш.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 40 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

А/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч П.Хурганшагайг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч П.Хурганшагай хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

Б/ Мөн хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар шүүгдэгч П.Хурганшагайг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч П.Хурганшагайг 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

В/ Мөн хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч П.Хурганшагайгийн 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тус шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн   96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн, 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар 10 сар 14 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 16 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 16 жил 6 сар хорих ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч П.Хурганшагайгийн 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тус шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн, 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар 10 сар 14 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 14 жил 6 сар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.  Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.