Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2012-05-18
Тогтоолын дугаар 296
Хэргийн индекс 014/2012/0061/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батбуянгийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч А.Анхбаяр, Б.Хатанбаатар, З.Ерөөлтэгш
Зүйл заалт 153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
263.1. - Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
Улсын яллагч Ш.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 215 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          С.НЯМЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                      Б.БАТ-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.