Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-01-09
Тогтоолын дугаар 19
Хэргийн индекс 016/2012/0390/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Шүүгдэгч О.Отгонбаяр
Зүйл заалт 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Чулуунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 898 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтын “...нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.” гэснийг “...нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Д.Оросоо, хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                     С.НЯМЖАВ

 

 

ШҮҮГЧ                                                                                                Х.БАТСҮРЭН



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.