Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-03-13
Тогтоолын дугаар 110
Хэргийн индекс 301/2013/0005/э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Нямжав
Шүүгдэгч Сайханбаярын Бат-Ерөөлт
Зүйл заалт 181.3. - Танхайрах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлал, сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

           

            2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар С.Бат-Ерөөлтийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

 

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар С.Бат-Ерөөлтийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

           

            3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Бат-Ерөөлтөд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг

 

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Бат-Ерөөлтөд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

            2. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч нарын гаргасан ...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйл болгон эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2013.01.07 05 Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх Мөнхөөгийн Эрдэнэ-Очир Сайханбаярын Бат-Ерөөлт 181.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2013.01.10 0010 Хөвсгөл аймгийн шүүх Батчулууны Сосорбарам Сайханбаярын Бат-Ерөөлт 181.3.