Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2012-01-04
Тогтоолын дугаар 02
Хэргийн индекс 013/2011/0344/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч Э.Энхболд, Э. Энхболд, Т. Анхбаяр, Т. Отгонжаргал, Б. Болдбаяр
Зүйл заалт 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1.Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 762 дугаар магадлалын Т.Анхбаяр, Б.Болдбаяр нарт холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, тэдгээрт прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

           

2.Энэ тогтоолын тодорхойлох хэсэгт заасан Э.Энхболдод холбогдох 4-н хулгайн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тогтоол, магадлалын түүнд холбогдох бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

           

3.Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 762 дугаар магадлалын Д.Мөнхбат, Т.Отгонжаргал нарт холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, энэ тогтоолд заасан үндэслэлээр тэдгээрийн хэргийг анхан шатны журмаар шинэчлэн хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд буцаасугай.

           

4.Хэргийг шүүхэд очтол Д.Мөнхбат, Т.Отгонжаргал нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

5.Д.Мөнхбатад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн түүний өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.