Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2012-01-18
Тогтоолын дугаар 24
Хэргийн индекс 013/2011/0285/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Нямжав
Шүүгдэгч Б.Улаанхүү, Э.Түмэн-Өлзий,А.Тэнгис
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
146.2. - Бусдын эд хөрөнгийг булаах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
181.3. - Танхайрах
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 750 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Боржигон овогт Энхтайваны Түмэн-Өлзийд прокуророос Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн  147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалаас Э.Түмэн-Өлзийд холбогдох заалт, хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Улаанхүүгийн өмгөөлөгч Ч.Нямын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.