Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2012-03-28
Магадлалын дугаар 30
Хэргийн индекс 171/2012/0031/Э/
Шүүх Дархан-Уул аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Бодьгэрэлийн Бямбасүрэн
Шүүгдэгч Î.̺íõ-Ýðäýíý, Ñ.Òýëìýíáàÿð, À.Àìàðò¿âøèí
Зүйл хэсэг
Улсын яллагч Á.Ñ¿ðìàíäàõ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  315 дугаар зүйлийн 315.1.4.,   317 дугаар  зүйлийн  317.1.2.-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул  аймаг  дахь  Сум  дундын  шүүх, 2012  оны 02 дугаар сарын  02-ны өдрийн 30 дугаар  шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн  1, 2 дугаар заалтыг:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Амартүвшин, О.Мөнх-Эрдэнэ, С.Тэлмэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 болгон өөрчилж,  тэднийг танхайн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч А.Амартүвшин, О.Мөнх-Эрдэнэ, С.Тэлмэнбаяр нарыг 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэж өөрчилж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч А.Амартүвшин, О.Мөнх-Эрдэнэ, С.Тэлмэнбаяр нарт тус  бүрт нь  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж,  тус  бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газарт   хариуцуулсугай гэсэн заалт нэмсүгэй.

3. Шүүгдэгч нарт  урьд нь  цагдан хорихоор  авсан  таслан сэргийлэх арга хэмжээг  энэ  өдрөөс  эхлэн  өөрчилж,  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгч А.Амартүвшин, О.Мөнх-Эрдэнэ, С.Тэлмэнбаяр нарыг цагдан хорих байрнаас нэн даруй сулласугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж  үзвэл шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.