Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2012-03-07
Магадлалын дугаар 20
Хэргийн индекс 171/2012/0017/Э/
Шүүх Дархан-Уул аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Цэдэн-Ишийн Туяа
Шүүгдэгч Ö.Áàòáàÿð
Зүйл хэсэг
Улсын яллагч Ã.ßíäàã,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

 Монгол  Улсын  Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  315 дугаар зүйлийн 315.1.4.-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул  аймаг  дахь  Сум  дундын  шүүхийн  2012 оны 01  дүгээр  сарын 17-ны  өдрийн 20  дугаар  шийтгэх  тогтоолын  тогтоох  хэсэгт:

Дархан-Уул  аймгийн Прокурорын газраас Боржигон овогтой Цэнгэлсайханы  Батбаярыг Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 181 дүгээр  зүйлийн 181.3.-т  заасан  гэмт  хэрэгт  холбогдуулан  яллах  дүгнэлт  үйлдэж ирүүлснийг Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1.-д заасан гэмт  хэрэгт  холбогдуулан  гэж  өөрчилсүгэй гэсэн заалт  нэмсүгэй.  

2.    Шийтгэх  тогтоолын  тогтоох  хэсгийн 1, 2 дугаар   заалтыг

Шүүгдэгч Цэнгэлсайханы  Батбаярыг  бусдын  бие  махбодид  хөнгөн  гэмтэл  санаатай  учруулсан  гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1.-д  зааснаар 3  сарын хугацаагаар баривчлах  ялаар  шийтгэсүгэй гэж  тус  тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар  заалтыг   хүчингүй  болгож,  тогтоох  хэсгийн  бусад  заалтыг хэвээр  үлдээсүгэй.

4.Шүүгдэгчийн  өмгөөлөгч  П.Батжаргалын  давж  заалдсан  гомдлыг хүлээн авсугай. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж  үзвэл цагаатгагдсан этгээдийн болон хохирогчийн өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.