Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2011-09-06
Магадлалын дугаар 594
Хэргийн индекс 017/2011/0162/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Шүүгдэгч М.Баярмаа
Зүйл хэсэг 113.3. - Хүн худалдаалах
Улсын яллагч С.Хишигжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-д заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 ба 2 дахь заалтаас М.Баярмааг хуурч мэхлэх замаар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан заалт болон ял нэмж нэгтгэсэн 3 дахь  заалтыг тус тус хүчингүй болгосугай.  

2.М.Баярмаад Прокуророос Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3.Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар М.Баярмааг 10 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар М.Баярмааг 6 /зургаа/ жил 8 /найм/ сар 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан М.Баярмаа, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн, О.Сайнгэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.



Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!