Магадлалын огноо | 2011-03-17 |
---|---|
Магадлалын дугаар | 187 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Нийслэлийн шүүх |
Илтгэгч шүүгч | Лувсаншаравын Даваасүрэн |
Шүүгдэгч | Цэндсүрэнгийн Ганболд |
Зүйл хэсэг | 126.2.4. - насанд хүрээгүй хүнийг; |
Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Магадлалын товч | Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “…Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар Ц.Ганболдыг 6 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “…Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар Ц.Ганболдыг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, - тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “Иргэний 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Ганболдоос 100000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Наранцэцэгт олгосугай.” гэснийг “Р.Наранцэцэг нь гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус өөрчлөлт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Ц.Ганболд, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ДАМДИН-ОД
Л.ДАВААСҮРЭН |
Магадлал бүрэн эхээрээ |
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |