Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2011-04-28
Магадлалын дугаар 21
Хэргийн индекс 131/2011/0047/Э
Шүүх Баянхонгор аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Готовын Уламбаяр
Шүүгдэгч Оюунцэцэгийн Анхболд
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2-р заалтын “Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч О.Анхболдыг 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 551.1-д заасныг журамлан эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч О.Анхболдыг 2 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж 3 дугаар заалтын “…О.Анхболдод оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг…” гэснийг “…О.Анхболдод оногдуулсан 2 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялыг…” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Н.Энхжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.03.28 47 Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх Лхагвасүрэнгийн Нарангэрэл Оюунцэцэгийн Анхболд 181.2.1