Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2011-04-08
Магадлалын дугаар 18
Хэргийн индекс 131/2011/0040/Э
Шүүх Баянхонгор аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Готовын Уламбаяр
Шүүгдэгч Ёндонгийн Бямбасүрэн, Энхтайваны Түвшинжаргал
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
181.3. - Танхайрах
Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтыг “..Ё.Бямбасүрэн, Э.Түвшинжаргал нар нь бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..” гэж 3 дугаар заалтын “..Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Ё.Бямбасүрэнг 5 жил 1 сарын хугацаагаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Э.Түвшинжаргалыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй..” гэснийг “..Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Ё.Бямбасүрэнг зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар, Э.Түвшинжаргалыг таван сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй..” гэж өөрчлөн, 4 дүгээр заалтыг хасч, тогтоолын 5-9 гэсэн дугаарыг 4-8 гэсэн дугаар болгон өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын дээд шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.03.07 40 Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх Батаагийн Гэрэлмаа Ёндонгийн Бямбасүрэн, Энхтайваны Түвшинжаргал 181.2.1, 181.2.5., 181.3.