Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2014-02-12
Магадлалын дугаар 0150
Хэргийн индекс 221/2013/0150/э
Шүүх Орхон аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Паньдийн Долгормаа
Шүүгдэгч С.Хоролсүрэн, Ж.Энхтуяа, Ц.Энхбат, Б.Пүрэвжань, А.Даваасүрэн, Б.Ичинхорлоо, Д.Лхагвасүрэн
Зүйл хэсэг 150.2. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.3. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
156.3. - Банкны тухай хууль тогтоомж зөрчих
263.2. - Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
272.2. - Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах
Улсын яллагч Г.Эрдэнэбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

 

1. Орхон  аймаг  дахь  Сум дундын  шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын,   тогтоох  хэсгийн 2   дугаар  заалтыг:

 

-Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн 24  дүгээр  зүйлийн 24.1.1.д заасныг  баримтлан   Ж.Энхтуяаг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  148  дугаар  зүйлийн 148.2,  156  дугаар  зүйлийн 156.3.д заасан гэмт  хэрэгт  холбогдуулан  яллах дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн  эрүүгийн  хэргийг  хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

-Шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн 5  дугаар  заалтыг:

 

Шүүгдэгч С.Хоролсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар  зүйлийн 156.3.д заасныг баримтлан түүний хувьд  ноогдох хөрөнгөнөөөс 500.000  төгрөг  хурааж, 5  жил 10  хоног хорих ял, 150  дугаар  зүйлийн 150.3.д  заасныг баримтлан  түүний  хувьд ноогдох хөрөнгөнөөс 500.000 төгрөг  хурааж, 5  жил  1  сар  хорих ял оногдуулсугай  гэж, тус  тус  өөрчлөн,

 

-Тогтоох  хэсгийн 3  дугаар  заалтын  Ж.Энхтуяад  холбогдох хэсэг, тогтоох  хэсгийн  7  дугаар заалтыг  бүхэлд  нь  хүчингүй  болгосугай.

 

2.         Шийтгэх  тогтоолын  тогтоох хэсэгт  :

 

-2009 -07-09-ны  өдрийн Өршөөл  үзүүлэх  тухай хуулийн  5  дугаар  зүйлийн 5.1.1.д заасныг баримтлан шүүгдэгч С.Хоролсүрэнд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3.д зааснаар оногдуулсан  5  жил 10  хоног  хорих  ялаас  3  жил  хорих  ялыг өршөөн хассугай  гэсэн  заалт  нэмж,

 

-Тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д заасныг  баримтлан  шүүгдэгч С.Хоролсүрэнд Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 150  дугаар  зүйлийн 150.3.д зааснаар оногдуулсан  хувьд ноогдох хөрөнгөнөөс  500.000 төгрөг  хурааж 5 жил 1 сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар  зүйлийн 156.3.д зааснаар  оногдуулсан  5 жил 10  хоног хорих ялаас  үлдэх 2 жил 10  хоног хорих ялыг  нэмэгдэл ялын  хамт  багтааж, С.Хоролсүрэнд түүний хувьд ноогдох  хөрөнгөнөөс 500.000 төгрөг хурааж, 5 жил 1 сар  хорих ял  оногдуулсугай  гэж өөрчлөн,

 

-Тогтоох хэсгийн 10 дугаар заалтын С.Хоролсүрэнд холбогдох хэсгийн "...7  жилийн..." гэснийг "...5 жил 1 сар хорих ял..." гэж, өөрчлөн, мөн энэ заалтын                " эрэгтэйчүүдийн" гэснийг  хассугай.

 

3. Тогтоох хэсгийн  12  дугаар  заалтыг :

 

-           Шүүгдэгч С.Хоролсүрэнгээс 12.433.399 төгрөг гаргаж "Хас" банкинд, 28.814.524  төгрөг гаргаж Булган аймгийн Хөдөлмөрийн  хэлтэст  олгож, шүүгдэгч   Ц.Энхбат, Б.Пүрэвжань, Д.Лхагвасүрэн нар  төлөх  төлбөргүй болохыг дурьдсугай  гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 18 дугаар заалтын Ж.Энхтуяад холбогдох хэсгийг  хүчингүй  болгож, тогтоох хэсгийн  бусад  заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д  заасныг   баримтлан шүүгдэгч Ц.Энхбатад  оногдуулсан 2 жил, Д.Лхагвасүрэнд оногдуулсан 1 жил 8 сар, Б.Пүрэвжаньд оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус биечлэн  эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,   тэнсэгдсэн этгээдэд хяналт тавихийг Булган аймгийн Цагдаагийн Газарт  даалгасугай.

 

5.  Булган аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсээс 3.600.090 төгрөг буцаан гаргаж Д.Лхагвасүрэнд, 1.0 сая төгрөг буцаан гаргаж Б.Пүрэвжаньд тус тус олгосугай.

 

6. Ялтан Ц.Энхбат, Б.Пүрэвжань, Д.Лхагвасүрэн нарыг нэн даруй суллаж,  тэдэнд  бусдын  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, улсын яллагч эсхүл дээд шатны  прокурор магадлал гардан  авсан  өдрөөс  хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.