Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2014-01-28
Магадлалын дугаар 110
Хэргийн индекс 011/2013/0108/э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Дагвын Оюунчулуун
Шүүгдэгч Жанчивын Цэдэндорж
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч М.Чинбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Жанчивын Цэдэндоржийг  хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай” гэснийг “Жанчивын Цэдэндоржийг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Жанчивын Цэдэндоржийг 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Жанчивын Цэдэндоржийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Цэдэндоржид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Цэдэндоржид оногдуулсан 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Л.ДАВААСҮРЭН

 

                                        ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                             Д.ОЮУНЧУЛУУН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.05 085 Багануур дүүргийн шүүх Дамдинсүрэнгийн Оюунбат Жанчивын Цэдэндорж 091.1.