Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2014-01-16
Магадлалын дугаар 69
Хэргийн индекс 018/2013/0370/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Баадайн Пүрэвжав .Батбаярын Дамбаравжих,
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Н.Цэцэгмаа,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг  “Б.Пүрэвжав, Б.Дамбаравжих  нарыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бүлэглэж, давтан үйлдлээр  бусдын  амь биед аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Б.Пүрэвжавыг бүлэглэж  бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж эд хөрөнгийг авахаар довтлох гэмт хэргийг давтан, Б.Дамбаравжихыг бүлэглэж бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж эд хөрөнгийг авахаар довтлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвжавыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Дамбаравжихыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвжавыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Дамбаравжихыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчлөн,

3 дахь заалтын Б.Пүрэвжав, Б.Дамбаравжих нарын хорих ялыг нэгтгэсэн хэсгийг  “Б.Пүрэвжавд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 жил 6 сарын хорих ялаар,

Б.Дамбаравжихад  түүнд оногдуулсан 5 жил, 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай” гэж өөрчлөн,

4 дэх заалтын Б.Дамбаравжихад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх тухай хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Дамбаравжихад оногдуулсан  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Б.Дамбаравжих, Б.Пүрэвжав, өмгөөлөгч Ц.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч Б.Тогоохүүгийн гаргасан “хөнгөн ял оногдуулах, дэглэм бууруулах” тухай давж заалдах гомдлыг хангасугай.

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.