Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2014-01-21
Магадлалын дугаар 75
Хэргийн индекс 013/2013/0416/э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Дарамын Мягмаржав
Шүүгдэгч Д.Шижирбаяр
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Р.Машлай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:           

1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 416 тоот Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Шижирбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Ялтан Д.Шижирбаярыг цагдан хорих байрнаас нэн даруй суллаж, түүнийг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ДАВААСҮРЭН      

              

                          ШҮҮГЧИД                                                     Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                 Д.МЯГМАРЖАВ

 

 

 

 

 

 

 



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.11 416 Баянгол дүүргийн шүүх Цэвэгдоржийн Оюунчимэг Д.Шижирбаяр 181.2.1