Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-01-16
Магадлалын дугаар 61
Хэргийн индекс 013/2013/0404/э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Мөнхөөгийн Пүрэвсүрэн
Шүүгдэгч А.Отгонхуяг, Т.Содном, Ю.Гантөмөр
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч У.Дэндэвдорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан А.Отгонхуягт оногдуулсан 3 жил 1 сар хорих ял, Т.Содномд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолоор хохирогч Н.Бямбадоржид олгохоор заасан 1.443.000 төгрөгийг А.Отгонхуяг, Т.Содном нар төлсөн болохыг дурдсугай.

3. А.Отгонхуяг, Т.Содном нарыг нэн даруй сулласугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ДАВААСҮРЭН  

                                 

                                              ШҮҮГЧИД                                      Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

 





Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.