Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-12-26
Магадлалын дугаар 15
Хэргийн индекс 017/2013/0285/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр
Шүүгдэгч Жаргалсайхан
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Г.Мижиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Боржигон овогт Дуламсүрэнгийн Жаргалсайханыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Боржигон овогт Дуламсүрэнгийн Жаргалсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

            Мөн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Д.Жаргалсайханыг 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Жаргалсайханыг 3 сар баривчлах ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

            2. Мөн тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Жаргалсайханд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.САРАНТУЯА

 

                    ШҮҮГЧИД                                       Д.ГАНСҮХ

 

                                                                               Т.ӨСӨХБАЯР



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.28 296 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Жаргалсайхан 181.3.