Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-11-20
Магадлалын дугаар 29
Хэргийн индекс 201/2013/0068/Э
Шүүх Дундговь аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Шагдаргомбын Төмөрбаатар
Шүүгдэгч Э.Гомбо
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ж.Очирбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Сум дундын шүүхийн 2013 оны  10 дугаар сарын  14-ний  өдрийн  68 дугаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 2. Ялтан Э.Гомбод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 Давж заалдах шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл  магадлалыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд  шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

ДАРГАЛАГЧ                          Т.БЯМБАЖАВ

                                                  ШҮҮГЧИД                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                      Ш.ТӨМӨРБААТАР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.