Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-06-20
Магадлалын дугаар 0166
Хэргийн индекс 013/2013/0166/э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Ширэндэвийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч С.Өлзийжаргал О.Эрдэнэбаатар Т.Шижирбаатар
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Т.Амарзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Боржигон овгийн Отгонбаатарын Эрдэнэбаатар  ...” гэснийг “...Боржигон овгийн Төмөрбаатарын Шижирбаатарыг...” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан С.Өлзийжаргал, Т.Шижирбаатар, ялтан О.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.03 0166 Баянгол дүүргийн шүүх Цэвэгдоржийн Оюунчимэг С.Өлзийжаргал О.Эрдэнэбаатар Т.Шижирбаатар 147.2.