Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-12-24
Магадлалын дугаар 1
Хэргийн индекс 014/2013/0470/э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр
Шүүгдэгч Н.Үүрцайх
Зүйл хэсэг 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
Улсын яллагч Б.Энэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Боржигон овогт Нямдаваагийн Үүрцайхыг хүнийг танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алах гэмт хэрэг, урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг давтан үйлдлээр авахаар довтлох гэмт хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэснийг “Шүүгдэгч Боржигон овогт Нямдаваагийн Үүрцайхыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг, урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг авахаар довтлох гэмт хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэж,

 

тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үүрцайхыг 19 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үүрцайхын эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үүрцайхыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үүрцайхыг 19 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үүрцайхын эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үүрцайхыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 

тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Н.Үүрцайхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 19 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Үүрцайхын бүгд биечлэн эдлэх ялыг 21 жил хорих ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Н.Үүрцайхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 19 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Үүрцайхын биечлэн эдлэх ялыг 21 жил хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтны өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү нарын давж заалдах гомдлын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг бүхэлд нь, ялтан Н.Үүрцайх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                        Л.ДАВААСҮРЭН

           ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                Т.ӨСӨХБАЯР



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.15 0470 Баянзүрх дүүргийн шүүх Лувсанжавын Ганзориг Н.Үүрцайх 091.2.2