Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-06-27
Магадлалын дугаар 144
Хэргийн индекс 017/2013/0141/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Ширэндэвийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Өнөрхүүгийн Даваасамбуу, Наранцогтын Бавуугарьд
Зүйл хэсэг 126.1. - Хүчиндэх
147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч И.Энхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

ЭБШХуулийн 315-р зүйлийн 315.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн шүүхийн  2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 144 дугаар  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Ө.Даваасамбууд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ЭБШХуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1,2,3-д заасан заалтуудаас “...Ө.Даваасамбууг бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг дээрэмдсэн, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан, хөнгөн ялыг хүндэд багтааж биечлэн эдлэх хорих ялыг тогтоосон бүх  заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Ө.Даваасамбуу, ялтан Ө.Даваасамбуу, Н.Бавуугарьд нарын өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.09 144 Хан-Уул дүүргийн шүүх Дэндэвийн Батсуурь Өнөрхүүгийн Даваасамбуу, Наранцогтын Бавуугарьд 126.1., 147.1.