Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-11-12
Магадлалын дугаар 790
Хэргийн индекс 016/2013/0358/Э/
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр
Шүүгдэгч Т.Оргил-Эрдэнэ, Г.Оюунболд
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Н.Дамбадаржаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Т.Оргил-Эрдэнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн бүх заалтуудыг хүчингүй болгосугай.

 

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Оргил-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Оргил-Эрдэнийг цагаатгасугай.

 

3. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Оюунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “… Ганболдын Оюунболдыг бүлэглэн, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар … 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Хантайшир овогт Ганболдын Оюунболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Г.Оюунболд, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.САРАНТУЯА

 

                         ШҮҮГЧИД                                       Ч.ХОСБАЯР

 

                                                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

 



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.13 338 Сүхбаатар дүүргийн шүүх Сүхээгийн Оюунчимэг Т.Оргил-Эрдэнэ, Г.Оюунболд 181.2.1, 181.2.5.