Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-10-10
Магадлалын дугаар 400
Хэргийн индекс 014/2013/0416/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Ширэндэвийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Сайнбаярын Халиун, Гонгорсүрэнгийн Цэцэгдарь, Очиртамгын Мөнхбаяр, Гонгорсүрэнгийн Бат-Эрдэнэ,
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Э.Бадрал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

 

а.“…Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Г.Цэцэгдарь, С.Халиун нарт 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдэнд хяналт тавихыг Баянзүрх Цагдаагийн хэлтэст даалгасугай.”

б.“...  Г.Цэцэгдарь, С.Халиун нар нь хохирогч Б.Пүрэвсүрэнд 250.000 төгрөг нөхөн төлсөнийг дурьдсугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Г.Цэцэгдарь, С.Халиун нарыг нэн даруй сулласугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсвэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.