Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2012-09-03
Магадлалын дугаар 051
Хэргийн индекс 221/2013/0077/э
Шүүх Орхон аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Паньдийн Долгормаа
Шүүгдэгч С.Билгүүнтамир
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн 77 дугаар  шийтгэх тогтоол дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Билгүүнтамирт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон өөрчилсүгэй гэсэн нэмэлт,

 шийтгэх тогтоолын 1 дэх заалтанд “шүүгдэгч Агар овогт Сарантуяагийн Билгүүнтамирыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” гэснийг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор ...хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэж,

2 дахь заалтны “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж” гэснийг “Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж” гэж,

3 дахь заалтны “52.10” гэснийг хассан өөрчлөлтүүдийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Билгүүнтамирт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.27 077 Орхон аймаг дахь Сум дундын шүүх Бат-Очирын Бямбасүрэн С.Билгүүнтамир 147.2.