Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-12-17
Магадлалын дугаар 47
Хэргийн индекс 141/2013/0088/э
Шүүх Булган аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Цэцэгмаа
Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ, Г.Алтангэрэл, Ц.Мөнхманлай, Б.Нармандах
Зүйл хэсэг 114.1. - Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч С.Оюунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны 103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай.

1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, "Аймгийн Прокурорын газраас Янхиал овогт Баттулгын Нармандах, Начин овогт Гансүхийн Алтангэрэл, Өрлүүд овогт Алтансүхийн Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 болгон зүйлчилсүгэй" гэж, 

1.2. Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, "Шүүгдэгч Янхиал овогт Баттулгын Нармандах, Начин овогт Гансүхийн Алтангэрэл, Өрлүүд овогт Алтансүхийн Мөнх-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэж,

1.3. Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар шүүгдэгч Б.Нармандах, Г.Алтангэрэл, А.Мөнх-Эрдэнэ нарыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй" гэж өөрчилж,

1.4. "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Нармандах, Г.Алтангэрэл, А.Мөнх-Эрдэнэ нарт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй" гэсэн заалтыг тогтоох хэсгийн 5 дахь заалт болгон, 

1.5. "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Б.Нармандах, Г.Алтангэрэл, А.Мөнх-Эрдэнэ нарт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 2 /хоёр/ жилээр тогтоож, ялтнуудад хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай" гэсэн заалтыг тогтоох хэсгийн 7 дахь заалт болгон тус тус нэмж,

1.6. Тогтоох хэсгийн "5" дахь заалтыг "6", "6" дахь заалтыг "8", "7" дахь заалтыг "9", "8" дахь заалтыг "10" болгон дугаарлаж,

1.7. Тогтоох хэсгийн 8 дахь заалтын "…шүүгдэгч Б.Нармандах, Г.Алтангэрэл, А.Мөнх-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд цагдан хорьсугай" гэснийг хүчингүй болгож "…шүүгдэгч Б.Нармандах, Г.Алтангэрэл, А.Мөнх-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй" гэж тус тус өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Б.Нармандах, Г.Алтангэрэл, А.Мөнх-Эрдэнэ нар нийт 32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.15 103 Булган аймаг дахь Сум дундын шүүх Ганбаатарын Мягмарсүрэн А.Мөнх-Эрдэнэ, Г.Алтангэрэл, Ц.Мөнхманлай, Б.Нармандах 114.1., 147.2.