Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-11-19
Магадлалын дугаар 42
Хэргийн индекс 140/2013/0020/э
Шүүх Булган аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Цэцэгмаа
Шүүгдэгч С.Энхбат, Д.Ариунзориг, Ж.Батчулуун, Ж.Эрдэнэ-Очир, Э.Олдохбаяр, Д.Пүрэвсүрэн
Зүйл хэсэг 203.1. - Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Ж.Нарантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18а дугаар шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.1. Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Шанш овогт Дамдинсүрэнгийн Ариунзоригт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай" гэж,

1.2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, "Аймгийн прокурорын газраас Өрлүүд овогт Жигжидсүрэнгийн Батчулуун, Барнууд овогт Жунайгийн Эрдэнэ-Очир, Гөрөөчин овогт Эрдэнэбаатарын Олдохбаяр, Өндөр овогт Дэмбэрэлийн Пүрэвсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон зүйлчилсүгэй" гэж,

1.3. Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ж.Батчулуун, Ж.Эрдэнэ-Очир, Э.Олдохбаяр, Д.Пүрэвсүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй" гэж,

1.4. Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, "Шүүгдэгч Харчу овогт Сандагсүрэнгийн Энхбат, Шанш овогт Дамдинсүрэнгийн Ариунзориг нарыг ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэж,

1.5. "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч С.Энхбатыг 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Д.Ариунзоригийг 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй" гэсэн заалтыг 5 дахь заалт болгож,

1.6. Тогтоох хэсгийн "5" дахь заалтыг "6", "6" дахь заалтыг "7", "7" дахь заалтыг "8", "8" дахь заалтыг "9", "9" дэх заалтыг "10", "10" дахь заалтыг "11" гэж дугаарлаж,

1.7. Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Энхбатын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоног, шүүгдэгч Д.Ариунзоригийн цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Ж.Батчулуун, Ж.Эрдэнэ-Очир, Э.Олдохбаяр, Д.Пүрэвсүрэн нар нь тус бүр 38 /гучин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай" гэж,

1.8. Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "ТОЗ-8" маркийн буу 1 ширхэг,  "Винтов" маркийн буу 1 ширхэгийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолоор битүүмжлэгдсэн "Шарк" маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг улсын орлого болгож, 2012 оны 12 дугаар сарын 28, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн "эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ын "Хурд-200" маркийн улаан өнгийн 05-19 ОРЗ улсын дугаартай мотоцикль, "Мустанг 5" маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг тус тус битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, "Хурд-200" маркийн улаан өнгийн 05-19 ОРЗ улсын дугаартай мотоциклийг эзэмшигч Ж.Эрдэнэдүүрэнд, "Мустанг 5" маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг эзэмшигч Э.Олдохбаярт тус тус олгосугай" гэж,

1.9. Тогтоох хэсгийн 8 дахь заалтын "Ж.Батчулуун, Ж.Эрдэнэ-Очир, Э.Олдохбаяр, Д.Пүрэвсүрэн нараас тус бүр 1100000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийг" гэснийг "С.Энхбат, Д.Ариунзориг нараас 4400000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг" гэж,

1.10. Тогтоох хэсгийн 9 дэх заалтын "…Ж.Батчулуун, Ж.Эрдэнэ-Очир, Э.Олдохбаяр, Д.Пүрэвсүрэн нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих" гэснийг "…Ж.Батчулуун, Ж.Эрдэнэ-Очир, Э.Олдохбаяр, Д.Пүрэвсүрэн нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Энхбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж" гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.