Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-11-19
Магадлалын дугаар 41
Хэргийн индекс 141/2013/0067/э
Шүүх Булган аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Сампилын Уранчимэг
Шүүгдэгч Б.Баянмөнх
Зүйл хэсэг 122.1. - Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 65а дугаар шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын "…1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих" гэснийг "…251 /хоёр зуун тавин нэгэн/ цаг албадан ажил хийлгэх" гэж,

1.2. Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь, 4 дэх заалтын "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Баянмөнхийн цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож" гэснийг, 6 дахь заалтын "Б.Баянмөнхөд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж" гэснийг тус тус хүчингүй болгон өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар Б.Баянмөнхөд оногдуулсан 251 цаг албадан ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон 1 хоногт тооцож 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсон тул уг ялыг эдэлсэнд тооцсугай.

3. Ялтан Б.Баянмөнх нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч Б.Сарантуяад хохирол 1170000 /нэг саян нэг зуун далан мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

4. Б.Баянмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.  Б.Баянмөнх нь энэ хэрэгт нийт 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.02 65 Булган аймаг дахь Сум дундын шүүх Содовын Цэрэндулам Б.Баянмөнх 122.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.09 29 Булган аймгийн шүүх Сандагийн Цэцэгмаа Б.Баянмөнх 122.1.
2013.11.19 41 Булган аймгийн шүүх Сампилын Уранчимэг Б.Баянмөнх 122.1.