Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-09-22
Магадлалын дугаар 39
Хэргийн индекс 141/2013/0086/э
Шүүх Булган аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Сампилын Уранчимэг
Шүүгдэгч Д.Лодойхүү
Зүйл хэсэг 097.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах
Улсын яллагч Ц.Сувдаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.1. "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Д.Лодойхүүд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай" гэсэн нэмэлтийг 6 дахь заалт болгон оруулж,

1.2. Тогтоох хэсгийн "6" дахь заалтыг "7", "7" дахь заалтыг "8", "8" дахь заалтыг "9" болгон дугаарлан өөрчилж,

1.3. Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгон "Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Лодойхүүд бусдын байтлан даалтанд байлгах таслан сэргийлэх авсугай" гэсэн заалт нэмж өөрчлөлт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Д.Лодойхүү нь 26 /хорин зургаан/ хоног цагдан хоригдсоныг болон хохирогч Г.Ганчулуунд 1642000 /нэг сая зургаан зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.24 90 Булган аймаг дахь Сум дундын шүүх Ганбаатарын Мягмарсүрэн Д.Лодойхүү 097.1.