Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-10-15
Магадлалын дугаар 37
Хэргийн индекс 141/2013/0050/э
Шүүх Булган аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Маруушийн Хүрэлбаатар
Шүүгдэгч М.Хүрэлчулуун
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч С.Оюунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.1. "Аймгийн прокурорын газраас М.Хүрэлчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй" гэсэн заалтыг 1 дэх заалт болгон  нэмж,

1.2. Тогтоох хэсгийн "1" дэх заалтыг "2", "2" дахь заалтыг "3", "3" дахь заалтыг "4", "4" дэх заалтыг "5", "5" дахь заалтыг "6", "6" дахь заалтыг "7", "7" дахь заалтыг "8", "8" дахь заалтыг "9" болгон дугаарлан өөрчилж,

1.3. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын "хүнд" гэснийг "хөнгөн" гэж, 3 дахь заалтын "96 дугаар зүйлийн 96.1-д" гэснийг "99 дүгээр зүйлийн 99.1" гэж, "5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих" гэснийг "2 /хоёр/ сар баривчлах" гэж өөрчилж, 4 дэх заалтыг хүчингүй болгон тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.12 85 Булган аймаг дахь Сум дундын шүүх Ганбаатарын Мягмарсүрэн М.Хүрэлчулуун 096.1.