Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-10-15
Магадлалын дугаар 36
Хэргийн индекс 141/2013/0080/э
Шүүх Булган аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Сампилын Уранчимэг
Шүүгдэгч Б.Уртнасан
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч С.Оюунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Хохирогч Л.Баярсайхан, ялтан Б.Уртнасан, түүний өмгөөлөгч Ц.Дагиймаа нарын давж заалдах гомдлыг хүлээн авч Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.1. Тогтоох хэсгийн 3 дахь заалтын "…52.10, 52.6" гэснийг "…52.5" гэж өөрчилж,

1.2. "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Б.Уртнасанд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай" гэсэн нэмэлтийг 5 дахь заалт болгон оруулж,

1.3. Тогтоох хэсгийн "5" дахь заалтыг "6", "6" дахь заалтыг "7", "7" дахь заалтыг "8" болгон дугаарлан өөрчилж,

1.3. Тогтоох хэсгийн 6 дахь заалтын "…өөрчилж цагдан хорьсугай" гэснийг "…хэвээр үргэлжлүүлсүгэй" гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Б.Уртнасан нь 41 /дөчин нэгэн/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.04 82 Булган аймаг дахь Сум дундын шүүх Ганбаатарын Мягмарсүрэн Б.Уртнасан 098.1.