Магадлалын товч |
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурьдсанаар: “ ... Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ш.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай ... “ гэж, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн Ш.Эрдэнэ, С.Отгонбаяр нарт хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй...” гэж тус тус нэмэлт оруулж, Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг: “...Шүүгдэгч С.Отгонбаяр, Ш.Эрдэнэ нар нь хохирогч Ю.Орхонтуулд 3.652.950 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай...“ гэж, Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгдэгч С.Отгонбаяр, Ш.Эрдэнэ нарт урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг нэн даруй сулласугай ...” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ Б.БЯМБАСҮРЭН
|